Орон нутагFocus

Мөсний зузааныг хэмжиж, сэрэмжлүүлэг байршуулжээ

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх аврах бүлгийн алба хаагчид Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хаялага” нууранд мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор өрөмдлөг хийж зузааныг хэмжиж, даацыг тодорхойлон аюулгүйн зайг тогтоож, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршуулан ажиллалаа.

Хэмжилтээр мөсний зузаан нь эргээс 70 метр зайд 60см, 150 метр зайд 30см байна. Хэдийгээр мөсөн бүрхүүл тогтож хөлдсөн ч агаарын температур олон жилийн дунджаас дулаан байгаа тул мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүртэл бэхжээгүй байна гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version