WorldFocus

Гахайн зүрхийг анх удаа хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ

АНУ-ын иргэн 57 настай, Дэвид Беннетт генийн өөрчлөлттэй гахайны зүрхийг шилжүүлэн суулгах мэс засалд орсон дэлхийн анхны хүн боллоо.

Мэс засал Балтиморт долоон цаг үргэлжилсэн ба гурав хоногийн дараагаар түүний биеийн байдал хэвийн байгаа болохыг эмч нар мэдэгдсэн байна. Уг мэс засал нь ноён Беннеттийн амийг аврах сүүлчийн найдвар хэмээн тооцогддог байсан ч урт удаан хугацаанд эсэн мэнд үлдэх боломж нь тодорхойгүй аж.

Шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн эмнэлгийн багийн хувьд энэ нь олон жилийн судалгааны оргил үе болж, дэлхий нийтээр үүсээд буй эрхтэний хомсдолын хямралыг шийдвэрлэхэд нэг алхам ойртуулсан үйл явдалд тооцогдож байна.

Өөрөөр хэлбэл, АНУ-д өдөрт 17 хүн шилжүүлэн суулгах хагалгаа хүлээж байгаад нас бардаг бол 100 гаруй мянган өвчтөн жагсаалтад хүлээгдэж байдаг гэнэ.

Т.Гэгээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version