Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт металл худалдан аваад байна. Тухайн хугацаанд
- Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2 кг
- Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 46.4 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны арванхоёрдугаар сард 163,695.60 төгрөг байв.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)
График 2. 2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны 12 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)