Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1040 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 697, орон нутагт 298, гадны орноос зөөвөрлөгдсөн 45 тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 3547 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 809, хүндэвтэр 2316, хүнд 401, нэн хүнд 21 хүн байна. Эдгээрээс 511 нь хүүхэд бол 246 нь жирэмсэн эмэгтэй. Харамсалтай нь хоёр хүн нас барж, нийт нас баралт 1997 болов.