Эдийн засагFocus
ХХОАТТайланг II сарын 15-ны дотор тайлагнана
Иргэн, албан байгууллага өнгөрсөн оны IV улирлын төлбөрийн баримтаа ирэх бямба гарагт багтаан бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас анхаарууллаа. Ингэснээр НӨАТ-ын хуулийн дагуу 2021 оны сүүлийн улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно. НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг 4 дүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг 10 дугаар сард олгодог бол
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь 1 дүгээр сард олгодог.
Мөн албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор цахимаар харьяа татварын албандаа ирүүлэхийг Татварын байгууллагаас сануулж байна.