Хууль эрх зүйОнцлох

Төрийн албан зөвлөлийн 411 дүгээр тогтоолоор дараах 26 дарга чөлөөлөгдөнө

Төрийн албан зөвлөлийн 411 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг албан үүргээс нь чөлөөлөх үүргийг бүх төрийн байгууллагад өгсөн байна. 

Ковидын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй томилогдсон алба хаагчид болон агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөнө гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллэсэн. Тэгвэл сонгон шалгаруулалтгүй томилогдсон дараах 26 дарга дээрх тогтоолын дагуу чөлөөлөгдөнө. Үүнд : 

1.Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг /2021 оны есдүгээр сар/,

2.Батлан хамгаалахын яамны ТНБД Д.Ганхуяг /2020 оны наймдугаар сар/,

3.Боловсрол, шинжлэх ухааны яамны ТНБД Л.Цэдэвсүрэн /2021 оны аравдугаар сар/,

4.Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох /2020 оны наймдугаар сар/,

5.Эрүүл мэндийн яамны ТНБД Ц.Эрдэмбилэг /2021 оны хоёрдугаар сар/,

6. Тагнуулын Ерөнхий газрын дарга П.Одонбаатар /2020 оны есдүгээр сар/,

7. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ /2020 оны долдугаар сар/,

8. Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал /2020 оны арванхоёрдугаар сар/ ,

9. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл /2021 оны наймдугаар сар/,

10. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц /2020 оны наймдугаар сар/,

11. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл /2020 оны долдугаар сар/,

12. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Гантулга /2020 оны долдугаар сар/,

13. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян /2020 оны долдугаар сар/,

14. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ /2020 оны наймдугаар сар/,

15. Усны газрын дарга Ш.Мягмар /2020 оны есдүгээр сар/,

16. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан /2020 оны наймдугаар сар/, /2020 оны арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалт зарласан ч үр дүнг мэдээлээгүй/

17. Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр /2020 оны наймдугаар сар/, /2020 оны арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалт зарласан ч үр дүнг мэдээлээгүй/

18. Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх /2020 оны есдүгээр сар/, /2020 оны арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалт зарласан ч үр дүнг мэдээлээгүй/

19. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан /2021 оны нэгдүгээр сар/,

20. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Дашдэмбэрэл /2020 оны дөрөвдүгээр сар/,

21. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир /2020 оны есдүгээр сар/,

22. Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор /2020 оны есдүгээр сар/,

23. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан /2021 оны арваннэгдүгээр сар/,

24. Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун /2020 оны наймдугаар сар/,

25. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан /2020 оны наймдугаар сар/,

26. Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version