НийслэлFocus

Зорилтот бүлгийн 6098 айлд түлш олгож байна

Нийслэлийн агаарын бохирдол их байгаатай холбогдуулан Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Тавантолгой түлш компани хамтран Нийслэлийн Засаг даргын захирамжаар амьдралын боломж нэн ядуу,  зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг олгох ажлыг зохион байгуулахаар боллоо.

Ингэхдээ Нийслэлийн 190 мянган гэр хорооллын өрхөөс зорилтот бүлэгт хамаарч байгаа 6098 өрхөд нийгмийн халамжийн ажилтнуудаар дамжуулан халамжийн оноог нь тодорхойлж, сайжруулсан түлшийг олгох ажлыг зохион байгуулах юм байна.

Өөрөөр хэлбэл нэн ядуу бүлэгт хамрагдаж байгаа өрхөд сайжруулсан түлшний картыг нь цэнэглэж өгөх хэлбэрээр 7 хоногт 6 шуудай түлшийг сайжруулсан түлш борлуулах цэгээс авах боломжоор хангах юм байна.

Энэ жилийн тухайд Нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажилд 62 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 22 мянга 1 зуун тонн шахмал түлштэй үлджээ. Үлдэгдэл шахмал түлшээрээ сар шинийн баярыг өнгөрөөх тооцоолол байгаа гэж Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн мэдэгдлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version