Уул уурхайFocus

Х.Бадамсүрэн: Бүх ажилтандаа хувь хүртээж, урамшуулна

Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжих “Хамтын гэрээ”-г үзэглэх ёслолын ажиллагаанд тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оролцож, үг хэлсэн. Тэрээр “Үйлдвэрийн захиргаа, ҮЭХ хэрхэн зөвшилцөж байхаас үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүн шалтгаална гэж үздэг. Үйлдвэрийн бүх ажилтан миний багийн гишүүд.

Энэ  бүх хамт олны төлөө, цалин хөлс нэмэгдүүлэх, нийгмийн бусад асуудлыг шийдэх баримт бичгийг боловсруулсан хоёр талын ажлын хэсгийн гишүүдэд гүн талархал илэрхийлье” гээд Эрдэнэт үйлдвэрээр овоглосон бүх хүнд уулын хишгээсээ хувь хүртээж, урамшуулал олгохоо дуулгав.

Эрдэнэт үйлдвэр энэ онд түүхэн олон амжилтуудын эзэн боллоо.  Тус хамт олны  дундаас энэ жил 7 гавьяат цолтон төрсөн.  Мөн 43 жилийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр борлуулалт хийж, 3 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна.

Энэ бүх амжилт нь тус үйлдвэрийн уурхайчид, хамт олны хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Тиймээс амжилт, үр дүнгээ хамт олонтойгоо хуваалцах учиртайг ийнхүү Ерөнхий захирал үгэндээ онцоллоо.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version