Нийслэл

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Энэ долоо хоногийн лхагва гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохионо. Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр учир амрах хуультай. Энэ өдөр болох үйл явдлаас тоймлон хүргэж байна.

2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд:

  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
  • Төр, засгийн тэргүүнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
  • УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордонд болно. 
  • Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Арванхоёрдугаар сарын 29-н болон 2022 оны нэгдүгээр сарын нэгэнд худалдаа, үйлчилгээний томоохон захууд дотоод зохион байгуулалтаараа ажиллана. НЗДТГ-аас худалдааны зах, төвүүдийг амраах захирамж гараагүйг албан эх сурвалж тодотголоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version