IFAD төслийн үр дүнг танилцууллаа
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон Хөдөө аж ахуйн сургалт мэдээллийн “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэлийн баг НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил, нэмэлт санхүүжилт /IFAD/ төслийн Бэлчээрийн удирдлага уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
Зөвлөх үйлчилгээг 2019.01.04-2021.11.30-ны өдөр хүртэл үзүүлэхээр ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан ажилласан бөгөөд төслийн үр дүнг танилцуулах ажлыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулав.
Төсөл Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх, Дорнод аймгийн Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Сайхан-овоо, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Хархорин, Хэнтий аймгийн Батширээт, Норовлин, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумдад тус тус хэрэгжиж буй. МБАНХ-ны Гүйцэтгэх Захирал Н.Ганхуяг, Зөвлөх Н.Баасанхүү, Зөвлөх Б.Мэнджаргал, Зөвлөх Л.Ганцогт нар гурван жилийн хамтын ажиллагааны үр дүнгийн семинарыг /2021.12.19-25/ зохион байгуулсан ба тус уулзалтад төсөл хэрэгжсэн зурган аймгийн ЗДТГ, ХХААГ, ГХБХБГ, төслийн сумдын мэргэжилтнүүд, БАМБ-ын төлөөлөл оролцлоо.
Төслийн хүрээнд малчдын бүлгүүдийн бэлчээр ашиглах төлөвлөгөөг оролцооны аргаар боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах, малчдад зориулсан сургалт мэдээллийн төвийг тохижуулж, малчид холбогдох ажилтнуудыг бэлчээрийн болон мал аж ахуй эрсдэлийн сургалтад хамруулах зорилго тавьсан. Энэ хүрээнд 2019-2021 онд 4161 малчин өрх хамруулан 140 бэлчээр ашиглагч малчдын бүлгийг байгуулж, бэлчээрийн менежментийн гурван жилийн төлөвлөгөөг малчдын оролцоотойгоор боловсруулж сумын “Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд”-нд гол асуудлыг тусган ИТХ-аар батлуулж хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлжээ.
Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг нь үндсэн 6 чиглэлээр төлөвлөн бэлчээрийг өнжөөх, сэлгэх, худаг сэргээн засварлах, шинээр барих, булгийн эх хашиж хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, хадлан болон бусад тэжээл бэлтгэж хадгалах агуулах барих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малчдын дундын мөнгөн хуримтлалын сан бүрдүүлэх зэргээр малчид өөрсдөө байгалийн аливаа эрсдэлийг даван туулах арга боломжийг нэмэгдүүлсэн юм.
Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын төслийг боловсруулж хүргүүлснээр сумын ИТХ журмыг баталж хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Норовлин сум бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулахын тулд 10 жилийн сүргийн эргэлтийн төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ мэтчилэн 7 сум сүргийн эргэлтийн төлөвлөгөөтэй болсноор зах зээлд нийлүүлэх мал, түүхий эдийн хэмжээ тодорхой болсон байна. БАМБ-ын 3 жилийн төлөвлөгөөний хүрээнд хөрөнгө оруулалтын асуудлууд шийдвэрлэгдэж БАМБ бүрд 500.0 мян төгрөгийн үйл ажиллагааны санхүүжилтийг олгож орон нутагтаа үр дүнтэй ажиллав. Архангай аймгийн хувьд төслийн гурван суманд 24 Бэлчээр ашиглах малчдын бүлгийг /БАМБ/ байгуулав.
БАМБ-ийн гишүүдэд Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн холбоо ТББ-тай хамтран сургалтуудыг зохион байгуулж, бүлгийн дүрэм ажиллах журмыг боловсруулан, дундын сангийн журмыг хэлэлцэн батлуулж, Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөний төслийг малчдын оролцоотойгоор боловсрууулан сумдын ИНХ-ын Тэргүүлэгчдээр баталгаажуулжээ. Мөн төслийн үндсэн Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх суманд ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 ААН, 14 иргэнийг 727,5 сая төгрөгийн төслийн зээлд хамруулсан байна. Төслийн хүрээнд 2018 оноос хойш инженерийн хийцтэй гүн өрмийн худаг-61, өвс тэжээлийн агуулах саравч-2, хүнсний ногооны зоорь -1, бог мал угаах ванн -22, бизнес инкубатор төвийн барилга-1, биенес инкубатор төвийн тохижилт-1, ажлын байр-4-г засварлаж, малчдын сургалт мэдээллийн төв-3-г тохижуулжээ. Мөн 32 толгой үржлийн мал худалдан авч, 3 ААН-д тоног төхөөрөмжийн дэмжлэг, оготно устгах төхөөрөмж -15, мал үржлийн технологийн багаж тоног төхөөрөмж-1 иж бүрдэл, 3 сумын нутаг дэсвгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 3 сумын эрсдэлийн санд тус бүр 20,0 сая төгрөг төвлөрүүлэх зэрэг хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн байна.
Зөвлөх баг сумын түвшинд БАМБ-ийн үйл ажиллагааг дэмжих, уялдаа холбоог хангах, тэдний нийтлэг ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий малчдын иргэний нийгмийн байгууллагыг бий болгох, хөгжүүлэх мэргэжил арга зүйгээр хангах чиглэлээр гарсан тодорхой санал, санаачилгыг дэмжин ажиллав. Дундговь аймгийн Сайхан-Овоо, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Батширээт, Норовлин сумдад Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Ногоон алт” төслийн хүрээнд “Сумын Бэлчээр ашиглагчдын Холбоо” төрийн бус байгууллагууд өмнө нь байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны хувьд бэхжсэн тул нэмж байгуулах шаардлагагүй гэж үзэн эдгээр сумдын Засаг дарга, Засаг даргын орлогч болон төслийн ажилтан сумын бэлчээр ашиглагчдын холбооны дарга нартай уулзаж төслийн хэрэгжилтийг дэмжин хамтрах, Бэлчээр ашиглагчдын төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд IFAD төслийн ажилтныг оруулах, хамтран ажиллах тухай ярилцсан болно. Өмнө байгуулагдсан БАМБ-ийн фотомониторингийн судалгаа хийх, 3 жилийн төлөвлөгөө боловсруулах, гэрээ байгуулах, бэхжүүлэх зэрэг ажлыг тус төслийн хүрээнд гүйцэтгэжээ.
Бэлчээрийн менежментийн 3 жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, зохион байгуулалтын хүрээнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 бүлгийн 116 өрх 150 га , Эрдэнэцагаан сумын 9 бүлэг 300 га, Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт бүлгийн 37 өрх 47000 га, Дэлгэрхаан бүлгийн 30 өрх 47000 га , Архангай аймгийн Эрдэнэмандал сум 4000 га, Хайрхан 1500 га, Төвшрүүлэх 500 га, Өвөрхангай аймгийн Хархорин сум 28500 га, Дорнод аймгийн Халхгол сум 18000 га, Хөлөнбуйр сум 2800 га, Сэргэлэн сум 31.153 га нийт 149,781.1 га 6-8 саруудад малын хөлөөс тус тус чөлөөлсөн байна.
П.Нарандэлгэр