НийгэмОнцлох

Айл өрхийн цахилгааны төлбөрийг ирэх VI сарын 30-ныг хүртэл хөнгөлнө

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан цахилгаан, дулааны үнийг хөнгөлөхтэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, УИХ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг ирэх оны зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгахаар хэлэлцэж байгаа.

Тус хуулийг сунгаснаар, ипотекийн зээлийн төлбөр хойшлуулахаас гадна айл, өрхийн цахилгааны төлбөрийг хуульд заасан хугацаанд төрөөс хөнгөлөхөөр болж байгаа юм.

Ингэхдээ, орон сууцны айлын 250 кВт, гэр хорооллын өрхийн 350 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг чөлөөлөх юм. Үүнээс илүү гарсан төлбөрийг тухайн өрх хариуцах аж. Харин аж ахуйн нэгжүүдийн хөнгөлөлт энэ сарын 31-нээр дуусгавар болж байна.

Ташрамд дурдахад, цахилгааны төлбөрийг 2020 оны 12 дугаар сараас хойш хөнгөлсөн бөгөөд уг төлбөрт Эрдэнэт үйлдвэрээс 800 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Харин ирэх онд зөвхөн айл өрхийн 250-350 кВт цахилгааны төлбөрт 75 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хариуцахаар болж байгаа аж. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version