БоловсролОнцлох

Оюутны бүтээл шинэлэг ажлаар шалгарав

Эрчим хүч, Уул уурхайн салбарын их, дээд сургуулиудын Цахилгааны инженер хөтөлбөрийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг, тус сургуулийн Эрчим хүч, Мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Б.Хээрийнбаатарын нэрэмжит “Цахилгаан тоног төхөөрөмж ба шинэ технологи” сэдэвт  оюутны эрдэм шинжилгээний ээлжит IX хурал “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.Тус хуралд нийт 7 илтгэл хэлэлцүүлснээс:

Эхний байрт ЦСА-4 ангийн Б.Мөнхжаргал, Б.Батдорж нарын “Хүдрийн нунтаглалтын кинетик тодорхойлох лабораторийн бөөрөнцөгт тээрмийн автоматжуулалт”, Удирдагч багш: магистр, А.Түвшинжаргал,

Хоёрдугаар байрт УУЦТТ-4 ангийн О.Саранбаатар, А.Баттогтох нарын “Сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан машин цэнэглэх пост байгуулж ашиглах тухай”, Удирдагч багш: доктор, Б.Хээрийнбаатар,

Гуравдугаар байрт, ЦСА-2 ангийн Г.Доржнямбуу, Н.Шинэбаяр, Б.Дүүрэнзаан, Т.Абылай нарын “Хуванцар хайлуулж бүтээгдэхүүн хийх төхөөрөмж”, Удирдагч багш: магистр, А.Түвшинжаргал багш нарын илтгэлүүд шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүдийг шалгаруулахдаа судалгаа шинжилгээний үр дүнд, шинэ бүтээл, технологи, эд анги зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдал зэргийг нь харгалзан үнэлдэг байна.  Инженерийн мэргэжлийн их дээд сургуулиудад суралцаж буй цахилгааны болон программ хангамжийн мэргэжлийн оюутнууд харилцан туршлага солилцох, судалгаа шинжилгээний арга барилд суралцах, хамтран ажиллах олон талын ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Оюутнуудын бүтээлийг   Доктор, дэд профессор Б.Хээрийнбаатар дүгнэн хэлэхдээ: “А.Түвшинжаргал багшийн удирдсан, Б.Мөнхжаргал, Б.Батдорж нарын илтгэл нь Баяжуулах үйлдвэрийн бөөрөнцөгт тээрмийн загварыг лабораторийн орчинд автоматжуулсан нь хүдрийн нунтаглалт, металл хүлээн авалтын хэмжээ эрчим хүчний зарцуулалт болон цахилгаан хөтлүүрийн хурдаас хэрхэн хамаарахыг тогтоох боломж бүрдүүлснээрээ онцлог байлаа.

ЦСА-2 ангийн Г.Доржнямбуу, Н.Шинэбаяр, Б.Дүүрэнзаан, Т.Абылай нарын “Хуванцар хайлуулж бүтээгдэхүүн хийх төхөөрөмж”, хийж туршсан нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Start up компани байгуулах боломж бүрдүүлсэн ажил боллоо. Оюутан О.Саранбаатар, А.Баттогтох нар сургуулийнхаа оюутны байрны нарны станцыг ашиглан сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулж туршсан нь их дээд сургуулиудын хувьд анх удаа хэрэгжүүлсэн шинэлэг ажил боллоо. Багш Ш.Сансарсайханы удирдсан оюутан П.Ганзаяа, Э.Долгормаа нарын “Орхон аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний талаарх судалгаа” нь цахилгаан эрчим хүч хэрэглэгч, байгууллага эрчим хүчээ хэрхэн зүй зохистой ашиглах, хэмнэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгсөн сайхан ажил боллоо.

Оюутан Н.Одмаагийн “Puthon хэл дээр ПИД удирдлагатай халаагуурын загварыг туршсан үр дүн” сэдэвт илтгэл нь сууцны цахилгаан халаагчийг түүнд нөлөөлөх хүчин зүйлсээс нь хамааруулан автоматжуулсан нь шинэ бүтээлийн загвар, зохиогчийн эрхийн хэмжээнд хүрсэн ажил болжээ. Тус хурлыг ивээн тэтгэсэн багш Ш.Сансарсайхан, С.Будхүү нарт хамт олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлье” гэв.

Я.Энхтуяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version