УРИЛГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
“Таван толгой түлш” ХХК нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор нийт 2.000.000 ширхэг сайжруулсан шахмал түлш савлах 25 кг-ын шуудай нийлүүлэх сав баглаа, боодол үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
- Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тодорхойлолт
- Үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх
- Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт, зураг ирүүлэх.
- Татварын өргүй талаар тодорхойлолт
- Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх
- ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх
- Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт
- Сүүлийн 3-н жилд /2018, 2019, 2020 он/ хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, түүний жагсаалт.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 30–ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө авч болох бөгөөд хамтран ажиллах саналаа Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар эх хувиар битүүмжилж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.