WorldОнцлох

COVID 19-тай холбоотой улс орнуудын хилээр нэвтрэх онцлох журмуудаас

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнуудын хил дээр мөрдөгдөх журам өөр өөр байна. Монголчууд ихээр зорчдог улс орнуудын мөрдөх журмуудыг танилцуулж байна.

Жич: COVID 19-ын Омикрон хувилбар бүртгэгдсэнтэй холбоотой улс орнуудын хилээр нэвтрэх журам шинэчлэгдэж болзошгүй тул албан ёсны цахим хаяг руу шалгахыг хүсье.

БНХАУ

БНХАУ-ын хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дотоод болон гадаад зорчигч тээврийн хөдөлгөөнд шуурхай хариу үйлдэл үзүүлж байгаа ба өвлийн олимптой холбогдуулан 2022 оны дунд үеэс хилээ нээх төлөвтэй байна.

БНСУ

Тус улс руу зорчих боломжтой иргэд:

  • БНСУ-ын иргэд
  • F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
  • F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
  • А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/
  • Инчеон нисэх буудалд бууж байгаа цагаас 48 цагийн дотор COVID-19 PCR-ийн шинжилгээ өгч “Сөрөг” гарсан Англи хэл дээрх хариутай байх
  • Шинжилгээ өгсөн тухайн эмнэлгийн албан бланк дээр хэвлүүлж, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал гарын үсэг зуруулж, тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.
  • Вакцины гэрчилгээ эсвэл өвдөөд эдгэсэн эмчийн тамгатай бичгийг Англи хэл дээр хэвлэж авч явах.
  • 5 болон түүнээс доош насны хүүхэд PCR шинжилгээ өгөөгүй байж болно.
  • Оршин суух хаягтай бол хаяг дээрээ 14 хоногийн тусгаарлалтад орно. Хэрэв хаяггүй бол 1 өдрийн 120,000-160,000 KRW тусгаарлалтад орно.

ЯПОН

Одоогоор тус улс руу оршин суух үнэмлэхтэй иргэд, оюутан, эмчилгээний визтэй иргэд зорчих боломжтой.

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Япон улсын Засгийн газар Монгол улсын Вакцины гэрчилгээг албан ёсоор хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс доорх 3 нөхцөлийг хангасан тохиолдолд хүчинтэйд тооцож байна.     

  1. Доорх зүйлийг япон эсвэл англиар бичсэн байх (Монгол хэлээр бичсэн тохиолдолд вакцины гэрчилгээний япон болон англи хэлний орчуулгыг хавсаргасан тохиолдолд хүчинтэйд тооцно).
  2. Овог нэр
  3. Төрсөн он сар өдөр
  4. Вакцины нэр эсвэл үйлдвэрлэгч
  5. Вакцин хийсэн тоо, өдөр
  6. Доорх вакцинуудын аль нэгийг нь 2 ба түүнээс дээш удаа тарьсны дараа Японд ирэх үед 2 дахь тарилга хийснээс хойш 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн байх.
  7. Comirnaty /Файзер (Pfizer)
  8. Vaxzevria /АстраЗеника (AstraZeneca)
  9. Covishield /АстраЗеника (БНУЭ-ын Серум хүрээлэн үйлдвэрлэсэн)
  10. COVID-19 Vaccine Moderna /Модерна (Moderna)
  11. Монгол Улсын төрийн захиргааны байгууллага зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ байх.

14 хоногийн гэртээ болон бусад байранд өөрийгөө тусгаарлаж 10 дахь хоногоос хойш өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч сөрөг гарсан бол тусгаарлагдах хугацааг богиносгож болно.

АНУ

  • ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцины бүрэн тунд хамрагдсан байх, Таны хийлгэсэн вакцин ДЭМБ-аас батлагдсан эсэхийг заавал шалгах.
  • Ковид-19 вирусын халдвар илрүүлэх PCR шинжилгээг нислэг эхлэхээс 72 цагийн дотор өгч, сөрөг хариу авсан байх
  • Агаарын тээвэр ашиглан тус улс руу зорчиж буй иргэд үйлчлүүлсэн авиа компанидаа эргэн холбоо барих мэдээллээ өгсөн байх 
  • Нийтийн тээвэр болон дотор орчинд заавал амны хаалт зүүх

ТУРК 

  • Бүрэн тун вакцин хийлгээд 14 хоносон бол PCR  шинжилгээ шаардлагагүй.
  • Вакцины гэрчилгээг Англи хэл дээр хэвлэж авч явах эсвэл сүүлийн 4 сарын дотор өвдөөд эдгэсэн бол PCR  шинжилгээ шаардлагагүй.
  • Өвдөөд эдгэсэн гэсэн эмнэлгийн тодорхойлолтыг Англи хэл дээр авах эсвэл вакцин хийлгээгүй тохиолдолд сүүлийн 72 цаг доторх COVID-19 сөрөг хариуг англи хэл дээр авах эсвэл сүүлийн 48 цаг доторх антиген шинжилгээний хариу.
  • Сүүлийн 14 хоног дотроо Афганистан, Пакистан зэрэг улсад байгаагүй бол тусгаарлалтад орохгүй. /Сүүлийн 14 хоногт Афганистан, Пакистан улсуудад байсан бол 14 хоног тусгаарлагдана.
  • Истанбулаар дамжин гуравдагч улс руу нисэх тохиолдол хилээр гарахгүй, буудал авахгүй зорчигчдод зөвхөн эцсийн очих улсын хил нэвтрүүлэх нөхцөлийг хангах шаардлагатай

ОХУ

12 сарын 1 нээс ОХУ руу зорчих нислэгүүд нээгдэх ба одоогоор тус улс руу нэвтрэх шаардлагууд нь:

  • 72 цагийн хүчинтэй, орос эсвэл англи хэл дээрх PCR шинжилгээний хариу
  • Хэрэв шинжилгээ өгөөгүй бол хилээр нэвтрэхээс өмнө шинжилгээ өгч тусгаарлагдан хариугаа авах
  • Дээрх шаардлагууд нь ямар нэг вакцин хийлгэсэн эсэхээс хамаарахгүй

АВСТРАЛИ

Одоогоор виз олголтыг хязгаарласан байгаа ба Австрали Улсын Дотоодын хэргийн яамны зөвшөөрлөөр нэн шаардлагатай хүмүүст зохих ангиллын визийг тус улсын ЭСЯ олгож байна.

  • PCR шинжилгээний сөрөг хариутай байх.
  • Коронавирус халдварын эсрэг вакцинд хамрагдсанаас үл хамааран гадаад улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлалтын 13 дахь хоногт ПГУ шинжилгээ авна.

УНГАР

  • Монгол Улс “улаан” ангилалд багтаж байгаа тул ангиллаас ирж буй хүмүүс тухайн улсын гадаад иргэдийн асуудал хариуцсан байгууллагын зөвшөөрлийг цахим хэлбэрээр урьдчилан авч тус улсад нэвтэрч байна.
  • Хүндэтгэн үзэх шалтгаантай гадаад улсын иргэдэд зохих ангиллын виз олгож байна.
  • Монгол Улсын иргэдийг тусгаарлалтад хамруулахгүй болно.

ТАЙЛАНД

  • Сүүлийн 72 цаг доторх COVID-19 сөрөг утгатай, англи хэл дээрх PCR шинжилгээний хариу
  • 6 сарын хугацаатай 100,000 USD-н эрүүл мэндийн даатгал
  • 14 хоногийн тусгаарлалтад орно (Вакцины гэрчилгээтэй бол хамаарахгүй)
  • Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн хүмүүс зөвхөн Пукет арал руу “Sandbox” хөтөлбөрийн дагуу зорчиж арлаас гаралгүйгээр тусгаарлагдахгүй байх боломжтой. Энэ хугацаандаа 3 удаа ПГУ шинжилгээ өгнө.

ХОНГ КОНГ

Хүндэтгэн үзэх шалтгаантай гадаад улсын иргэд богино хугацааны зорчих виз мэдүүлэх боломжтой бөгөөд холбогдох байгууллагаас нөхцөл байдлыг шалган үзсэний эцэст зөвшөөрөл олгоно.

  • Коронавирусын эсрэг вакцины бүрэн тун хийлгэсэн бол 14 хоног тусгаарлагдана.
  • Тусгаарлалтын үеэр гурван удаа ПГУ шинжилгээ хийлгэх бөгөөд тусгаарлалтаас гарсны дараа 7 хоног гэрийн ажиглалтад шилжинэ. Энэ хугацаанд 16 болон 19 дэх өдөр дахин ПГУ шинжилгээ хийлгэнэ.
  • Коронавирусын эсрэг вакцин хийлгээгүй бол 21 хоног тусгаарлагдаж, нийт дөрвөн удаа ПГУ шинжилгээ өгнө.

Эх сурвалж: ЖИМ АЯЛЛЫН ХӨТӨЧ СЭТГҮҮЛ 2021.12 сар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version