“Цусаа бэлэглэе” аян энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 81 дэх удаагийн арга хэмжээг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аяныг өнөөдрөөс эхлүүлж, НЗДТГ-ын спорт заал, НҮНТ-ийн Дүнжингарав салбарт тус тус зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байр, НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл салбарт байрлах НИТХ, НЗДТГ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт 90 гаруй төрийн албан хаагч хамрагдаж 300 гаруй хүнд амьдрал бэлэглэх их үйлсэд нэгдэв.
Цусаа бэлэглэсэн албан хаагчид цусны нөөцийг нэмэгдүүлэх үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсандаа сэтгэл өндөр байсан бөгөөд уг аян нь цаашид 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хуваарийн дагуу НҮНТ-ийн Драгон салбар, НЗЗ-ны 4,5 дугаар байруудад үргэлжлэн зохион байгуулагдах юм. Цохилох зүрх бүрийг аврах сайн үйлсийн аяндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР