Эдийн засагFocus

1.86 тн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны 11 дүгээр сард 1.86  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 20.02 тн үнэт металл худалдан аваад байна. 2021 оны 11 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 147.8 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 111.3 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 11 дүгээр сард 166,639.90 төгрөг байв. 

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)

График 2. 2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 11 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version