НийтлэлОнцлохЭрүүл мэнд

Зөвлөгөө: Хөлдөөсөн нимбэг гайхалтай амт бэлэглэж, дархлааг сайжруулна

Нимбэг нь дэлхийн хаана ч хамгийн алдартай жимсний нэг байдаг нь гайхах зүйл биш юм. Хэдхэн дусал нимбэгний шүүс нэмэхэд хоол илүү шинэлэг,  сонирхолтой амтыг бий болгодог. Нимбэгний шүүсийг бусад шүүс эсвэл согтууруулах ундаатай хослуулан уухад ямар амт мэдрэхийг хэлэх нь илүүц биз. Мөн нимбэгтэй бялуу, нимбэгтэй ааруул зэрэг  исгэлэн амт ямар гайхалтай байх билээ.

Нимбэг нь исгэлэн байдаг тул ихэнхдээ хөнгөн зууш болгон иддэггүй. Нимбэг нь эрүүл мэндэд ач тустай. Түүнд агуулагдах витаман С нь таны дархлааг сайжруулж, биеийг халдвартай тэмцэхэд тусалдаг гэдгийг та аль хэдийн мэдэж байгаа байх. Эдгээр нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, цусны даралтыг зохицуулах, стресс, сэтгэл гутралын эсрэг тусалдаг тул сэтгэцийн эрүүл мэндэд тустай бодис агуулдаг.

Тэгвэл та энэхүү гайхамшигт нимбэгийг хөлдөөгчид хадгалах хэрэгтэй гэж бодож байсан уу? Нимбэг хөлдөөх. Та супермаркетаас дөнгөж худалдаж авсан нимбэгээ хөлдөөх гэж оролдож үзсэн үү. Энэ нь танд гарцаагүй шинэ мэдрэмжийг авчирна. Хүйтэн температур нь нимбэгний исгэлэн чанарыг эрс багасгадаг тул тэдгээрийг хөлдөөх нь зууш хийхэд илүү тохиромжтой болгодог.  

Хөлдөөсөн нимбэг нь тасалгааны температурт хадгалсан нимбэгнээс өөр амттай байдаг шалтгаан нь хүчиллэг байдлын түвшин юм. Хүчиллэг шинж нь жимсийг гэсгээх үед л эргэж ирнэ. Нимбэгний хальс нь нимбэгний шүүсээс 5-10 дахин их (1) витамин агуулдаг тул зүгээр л хаях хэрэггүй. Хөлдөөсөн хальс нь гайхалтай амттай тул нимбэгийг хөлдөөгчид хадгалахаасаа өмнө сайтар угааж байгаарай!

Нимбэгний хальс нь хоол, ундаанд онцгой сэргэг амт нэмдэг. Зүгээр л нэг хэсгийг нь салат, зайрмаг, эсвэл бүр спагетти дээр цацаж, амтыг нь мэдэрч болно. Нимбэгийг хэрэглэхээсээ өмнө бүрэн хөлдөөсөн эсэхийг шалгаарай, учир нь хөлдөөсөн хальс нь ердийн хальснаас хамаагүй илүү амттай байдаг. Илүү олон гэр бүл энэ аргыг хоол хийхдээ ашигладаг тул та ч бас  туршиж үзээрэй!

Нэмэлт мэдээлэл болгож нимбэгний эрүүл мэндэд үзүүлэх 6 ашиг тусыг хүргэж байна.

1. Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ. Нэг нимбэг нь ойролцоогоор 31 мг витамин С агуулдаг бөгөөд энэ нь өдөр тутмын хэрэглээний (RDI) 51% юм. Судалгаагаар витамин С-ээр баялаг жимс, хүнсний ногоо идэх нь зүрхний өвчин, цус харвах эрсдлийг бууруулж, таны зүрхэнд сайнаар нөлөөлдөг. Нимбэгэнд агуулагдах эслэг болон ургамлын нэгдлүүд нь зүрхний өвчний зарим эрсдэлт хүчин зүйлийг эрс бууруулдаг байна. Жишээлбэл, нэг судалгаагаар нэг сарын турш өдөр бүр 24 грамм цитрусын эслэгийн ханд идэх нь цусан дахь нийт холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоожээ.

2. Жингээ хянахад тусална. Нимбэгийг ихэвчлэн тураах хоол болгон сурталчилдаг бөгөөд яагаад ийм болсон талаар цөөн хэдэн онол байдаг аж. Тухайлбал нэгэн судалгаагаар нимбэгт агуулагдах уусдаг пектин эслэг нь таныг удаан хугацаанд цатгаланг мэдрэхэд тусалдаг гэжээ.

3. Бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ. Нимбэгийн хүчил нь шээсний хэмжээг нэмэгдүүлж, шээсний рН-ийг нэмэгдүүлснээр бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Судалгаагаар өдөрт ердөө 1/2 аяга (125 мл) нимбэгний шүүс уувал нимбэгийн хүчил хангалттай хэмжээгээр өгч, аль хэдийн ууж байсан хүмүүст чулуу үүсэхээс сэргийлдэг гэжээ.

4. Цус багадалтаас хамгаална. Төмрийн дутагдлын цус багадалт нэлээд түгээмэл байдаг. Энэ нь таны идэж буй хоол хүнсээр хангалттай хэмжээний төмрийг авахгүй байх үед тохиолддог. Нимбэгэнд бага зэрэг төмөр агуулагддаг ч ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс төмрийн шимэгдэлтийг сайжруулснаар цус багадалтаас сэргийлдэг байна. Таны гэдэс мах, тахиа, загасанд агуулагдах төмрийг маш амархан шингээдэг бол ургамлын гаралтай хүнсэнд агуудагдах төмрийг тийм ч амархан шингээдэггүй. Тиймээс витамин С, нимбэгийн хүчил хэрэглэснээр энэ шингээлтийг сайжруулж болно. Нимбэг нь витамин С, нимбэгийн хүчил хоёуланг нь агуулдаг тул хоол хүнснээсээ төмрийг аль болох их хэмжээгээр шингээж авах замаар цус багадалтаас хамгаалдаг.

5. Хорт хавдрын эрсдэлийг бууруулна. Жимс, хүнсний ногоогоор баялаг эрүүл хооллолт нь зарим хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Зарим судалгаагаар цитрус жимс ихээр иддэг хүмүүс хорт хавдар тусах эрсдэл багатай байдаг гэжээ.

6. Хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийг сайжруулна. Нимбэгний 10 орчим хувийг нүүрс уснаас бүрддэг бөгөөд ихэвчлэн уусдаг эслэг, энгийн сахар хэлбэрээр байдаг. Нимбэгний гол эслэг нь пектин эрүүл мэндийн олон ашиг тустай. Уусдаг эслэг нь гэдэсний эрүүл мэндийг сайжруулж, элсэн чихэр зэрэг цардуулын боловсруулалтыг удаашруулдаг.

#Таны эрүүл мэнд -Таны гарт Манай редакциас хүний эрүүл мэндийг хамгаалах, чанартай урт наслалтыг дэмжих зорилгоор мэддэг атлаа мэддэггүй мэт, амьдралдаа тэр бүр хэрэгжүүлдэггүй чухал мэдээллүүдийг нэгтгэн цогц мэдлэг олгох, танин мэдэхүйн зөвлөгөө, мэргэжилтнүүдийн ярилцлага зэргийг уншигч танд хүргэж байхаар боллоо. Уншигч та энэ удаад нимбэг жимсний ач тусны талаар хангалттай сайн мэдээлэл олж авсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бүх зүйлд хэмжээ хязгаар хэрэгтэй. Тиймээс та өөрийн хэрэглээ хэрэгцээг зөв тооцож, хүнсэндээ хэрэглэн эрүүл мэндээ гартаа аваарай. Таны эрүүл мэнд таны гарт. Таны мэдлэг танай гэр бүлийг хамгаална.

www.newswall.mn

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version