НийгэмФото сурвалжлага

“Говь” хувьцаат компанийн үйлдвэрт гарсан галыг унтраалаа

Хан-Уул дүүргийн III хороонд байрлах рч, гал сөнөөгчид 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20:55 цагаас хойш ажиллаж, түймрийн тархалтыг өнөөдөр өглөө 07.00 гэхэд бүрэн зогсоосон байна.

НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар “Галыг бүрэн унтраасан гэсэн үг биш гэдгийг сануулаад гарч байгаа хар утаа бол шилэн хөвөнгийнх. Галын бүрэн унтраахын тулд дээврийн хар цаасыг нэг бүрчлэн хуулж байна”  гэж мэдээллээ.

Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан 2 давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн нь 126 м, эргэн тойрондоо авралтын 9 гарцтай, шатах материал ихтэй байсан тул шаардагдах хүч хэрэгслийг яаралтай төвлөрүүлэн ажиллажээ.

Галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашинтай ажиллажээ. Галын тархалт маш эрчимтэй явагдсан, галын ачаалал ихтэй, олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан аж.

Галын голомтод усны нөөцийг хангалттай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ус тээвэрлэх нийт 12 автомашинаар болон Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглан 68 тоннын багтаамжтай ёомкс вагонтой усыг галын голомтод ойртуулан зөөвөрлөжээ.

Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас 5 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас 7 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 6, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна. Говь ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад аваад байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version