Засгийн газарГадаад харилцааОнцлох

ХБНГУ-ын Элчин сайд Ё.Розенбергийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Элчин сайд Ё.Розенбергийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Ё.Розенберг Монгол, Германы археологчид 20 гаруй жилийн хугацаанд хамтран хийсэн судалгааны үр дүн “Хархорум” номыг Гадаад харилцааны сайдад гардуулав.

Б.Батцэцэг сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч нарын ивээл дор амжилттай хэрэгжсэн төслийн үр дүнг монгол, герман, англи хэлээр гаргаж, танилцуулж байгааг сайшааж, талархал илэрхийлэв.

Монгол-ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан дээрх төслийн хүрээнд олдсон олдвор, бусад түүхийн дурсгалт бүтээлээр 2024 онд үзэсгэлэн гаргахаар төлөвлөн хоёр тал хамтран ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version