Эрүүл мэндFocus

Дасгал хөдөлгөөн хийх цагтай болжээ

Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд өрнөж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд ажлын байранд дасгал хөдөлгөөнийг тогтмолжууллаа. Уурхайчид өдөр бүр өглөөний 10 цаг 10 минут, үдээс хойш 15 цаг 10 минутад тус бүр 10 минутын хугацаанд дасгал хийнэ.

Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн сүлд дуу “Уурхайчин би” дууны хэмнэлд хөнгөн дасгал хөдөлгөөн хийж, ажлын алжаалаа тайлах юм. Ажлын байранд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлж, дархлаа дэмжих ач тустай.

Ялангуяа удаан цагаар хөдөлгөөнгүй суудаг,суудлын ажлаас үүдэлтэй олон төрлийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой. Тиймээс ажилтан бүр өдөрт 2-3 цаг тутамд хөнгөн дасгал хийж, хөдөлгөөний дутагдлаас өөрийгөө хамгаалахыг Спорт цогцолборын багш дасгалжуулагчид зөвлөж байна. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version