ХАА-н салбарFocus

Органик үйлдвэрлэгчдийн V чуулган болно

Органик үйлдвэрлэгчдийн V чуулган энэ сарын 30-нд болно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, “АДРА Монгол” ОУБ, хамтын болон хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагууд, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран цахимаар зохион байгуулах бөгөөд чуулганыг угтан 29-ны өдөр хөрсний чанарыг сайжруулах, органик бордооны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Хөрсний үржил шим-Органик бордоо” сургалтыг Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн удирдан явуулна. Мөн органик бордоо үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэж буй органик бордоог танилцуулна.


Монгол Улсын Их хурал, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хууль, дүрэм журмыг баталж, органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “…органик хүнсний хэрэглээг дэмжих, мал аж ахуйн органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний сүлжээ бий болгох, органик бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх” гэсэн томоохон зорилтыг тавьсан нь органик хөгжлийн концепцийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байна.  

Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn ашиглалтад орсон ба өнөөдрийн байдлаар органик хүнсний бүртгэл, мэдээллийн 420 органик болон шилжилтийн үеийн органик хүнс, импортын 35 хүнс бүртгэлтэй байна.

Сургалт, чуулганд органик үйлдвэрлэгч, хэрэглэгч, дэмжигч, органик үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагын төлөөллийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version