НийгэмFocus

Коронавируст халдварын хариу арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг эхэллээ

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг салбар хоорондын байгууллагын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар/КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үндэсний хэмжээнд зохион байгуулсан.

Энэ хүрээнд үнэлгээний явцын хэлэлцүүлгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ЭМЯ, ДЭМБ, ОБЕГ, ХӨСҮТ-ээс төв, орон нутгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотой хоёр удаа зохион байгуулсан юм.

Тэгвэл өнөөдөр хариу арга хэмжээний явцын үнэлгээний гурав дахь шатны хэлэлцүүлэг болж байна.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын явцын үнэлгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан арга зүйг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж Шадар Сайдын тушаалаар батлуулсны дагуу төв, орон нутаг өөрсдөө ажлын хэсэг байгуулан үнэлгээгээ хийж ирүүлснийг ажлын хэсэг нэгтгэн олон талын оролцоот хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь шийдвэр гаргах түвшний оролцоотой болж байгаагаараа онцлог юм.  Энэхүү хариу арга хэмжээний явцын үнэлгээг бид хийснээр хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах боломж бүрдэнэ” гэж онцоллоо.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын  цар тахлын хариу арга хэмжээний явцын үнэлгээний хэлэлцүүлгийг хийснээр ажлын хэсэг үнэлгээг эцэслэн боловсруулж, хариу арга хэмжээний стратеги төлөвлөгөөнд тодотгол хийн Засгийн Газар, Улсын Онцгой комисст цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулан хүргүүлэх юм гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version