Орон нутагFocus

Гучин-Ус суманд ногоон тэжээл амжилттай тариалжээ

Өвөрхангай аймаг 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Гучин-Ус сумын 85 малчин өрх бэлчээрийн нэг наст ургамал буюу малын ногоон тэжээл тариалжээ.

Орон нутгийн удирдлагаас малчдад өөрийн өмчилж авсан өвөлжөө, хаваржааныхаа 0.7 га газарт 0.1 га-аас хэтрүүлэхгүйгээр ногоон тэжээл тариалахыг зөвшөөрч, арга зүйгээр ханган 1,5 тонн үрийг татан авч, үрийн үнийн дүнгийн 50 хувийг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэж олгосон байна.

Энэ ажлын үр дүнд тариалалтын талбайн хэмжээнээс хамаарч нэг өрх дунджаар 20-25 килограммын хэмжээтэй 30-35 боодол ногоон тэжээл хураан авчээ. Мөн тус ногоон тэжээлийг бооход сумын ЗДТГ-ын няравын хийсэн гар аргаар өвс прэслэх төхөөрөмжийг ашигласан байна.

Ийнхүү ногоон тэжээлийг говь хээрийн бүсэд орших тус суманд анх удаа амжилттай тариалсан учир малчид зудын эрсдэлээс малаа хамгаалахын тулд энэ жилийн туршлагадаа тулгуурлан дараагийн жилүүдэд бүлэг, хоршоо хэлбэрээр нэгдэн нийлж тариалалтаа нэмэгдүүлнэ гэдгээ хэлж байлаа.

Мөн сумынхаа өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх үүднээс Орон нутгийг хөгжүүлэх сангийн 30 сая төгрөгийн санхүүжилтээр 10 га газарт малын ногоон тэжээл тарьж эхэлсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version