Гадаад харилцааХАА-н салбарFocus

“Сарлагийн сүү үйлдвэрлэл”-ийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Дэлхийн Юрта холбооноос хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Сарлагийн сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14.00-15.45 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна.

Тус арга хэмжээнд Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн улс орнууд, тухайлбал Монгол, Энэтхэг, Хятад, Бутан, Непал улсын сарлагийн аж ахуй, сарлагийн сүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого, арга хэмжээ, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Ази тивийн бүсийн хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэлнэ.

Хэлэлцүүлэгт Бутан улсын Хөдөө аж ахуй, ойн яамны Мал аж ахуйн газар, Непал улсын Сүүний салбарын үндэсний зөвлөл, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Энэтхэг улсын Сарлаг судлалын үндэсний төв, Хятад улсын сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Treasure of Plateau” компаниас тус тус илтгэл, танилцуулга хийнэ. Түүнчлэн Монгол Улсын Сарлагийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Дэлхийн “Юрта” холбооны үүсгэн байгуулагч, захирал Сантьяго Бэнитез, Энэтхэг улсын Сарлаг судлалын үндэсний төвийн захирал, доктор Михир Саркар, Хятад улсын сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэгч “Treasure of Plateau” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ванг Сикуан нар панелистаар оролцоно.

Тус хэлэлцүүлэгт дараах https://fao.zoom.us/j/92122173153 холбоосоор бүртгүүлж оролцох боломж нээлттэй. Та бүхнийг урьж байна.

Холбоо барих утас: 9994-1567, 99017633.

АЗИ ТИВИЙН СҮҮНИЙ ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

САРЛАГИЙН СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛ

2021.11.19

ХугацааХөтөлбөр 
14.00МодераторАзи тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийндарга нарын газрын зохицуулагч Б.Батбаатар
14.00-14.10Нээлт:Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.ЖамбалцэрэнНҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа
14.10-14.20 Илтгэл 1: Бутан улсын сарлагийн сүүний үйлдвэрлэлБутан улсын Хөдөө аж ахуй, ойн яамны Мал ажахуйн газрын ахлах мэргэжилтэн Товчу Рабгай
14.20-14.30Илтгэл 2: Непал улсын сарлагийн сүүний үйлдвэрлэл Непал улсын Сүүний салбарын үндэснийзөвлөлийн дэд захирал Бабу Кажи Панта
14.30-14.40Илтгэл 3: Сарлагийн аж ахуйн өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Малын генетик нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Цогтбаатар
14.40-14.50Илтгэл 4: Монгол Улсын сарлагийн сүүний бяслаг үйлдвэрлэл НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Сүүний зөвлөх С.Цэцгээ
14.50-15.00Илтгэл 5: Хятад улсын сарлагийн сүү үйлдвэрлэл ба Treasure of PlateauХятад улсын сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний“Treasure of Plateau” ХХК-ийн ахлах мэргэжилтэн Ванг
15.00-15.10 Илтгэл 6: Энэтхэг улсын сарлагийн сүү үйлдвэрлэлЭнэтхэг улсын Сарлаг судлалын үндэснийтөвийн захирал, доктор Михир Саркар
15.10-15.45 Асуулт, хариулт, хэлэлцүүлэг Панелист:Дэлхийн “Юрта” холбооны үүсгэн байгуулагч, захирал Сантьяго БэнитезУИХ-ын гишүүн, Монголын сарлагийн холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн Энэтхэг улсын Сарлаг судлалын үндэсний төвийн захирал, доктор Михир СаркарХятад улсын сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний “Treasure of Plateau” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ванг Сикуан
15.45Хаалт:Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын зохицуулагч Б.Батбаатар

Эх сурвалж: ХХААХҮЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version