Эдийн засагОнцлох

Үндэсний брэнд ₮ картыг чип технологид шилжүүллээ

Монголбанк нь 2012 онд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг билэгдэн нэрлэсэн үндэсний брэнд ₮ картыг банкуудтай хамтран гаргах ажлыг амжилттай зохион байгуулж, зах зээлд нэвтрүүлснээс хойш 2021 оны II улирлын байдлаар төлбөрийн картын нийт зах зээлийн 59.4 хувийг ₮ карт эзэлж байна.

Монголбанк нь төлбөрийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилтын хүрээнд банкуудтай хамтран соронзон туузтай ₮ картыг олон улсын жишигт нийцсэн EMV чип технологид амжилттай шилжүүллээ. Ингэснээр соронзон туузтай картын мэдээллийг хуулбарлах, дуураймал картаар гүйлгээ хийх эрсдэл буурч, ₮ картын нууцлал, аюулгүй байдал сайжирч, картыг зайнаас уншуулах боломжтой болохын зэрэгцээ карт эзэмшигч  төлбөр тооцоогоо чиптэй картаар гүйцэтгэхэд илүү хялбар, хурдан боллоо.

Түүнчлэн, чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурь тавигдлаа. Мөн, карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version