НийгэмFocus

“Малчин лавлах-109” өнөөдрийн ханш

“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн Дэнжийн мянгын “Хүчит шонхор” захад ямааны мах малчдаас авах бөөний үнэ нь кг нь 6000-6300 төгрөг, жижиглэнгийн үнэ ястай нь 8000, цул нь 8500 төгрөгийн үнэтэй худалдаж байна.

Хонины мах бөөний үнэ нь кг нь 6000-7800 төгрөг, жижиглэнгээр ястай нь 8000-8800 төгрөг, цул мах нь 9800 төгрөг байна. Үхрийн мах бөөний үнээр 7000-9500 төгрөг, жижиглэнгээр ястай нь 10.000-11.000 төгрөг, цул мах 12.500-14.000 төгрөг байна. Адууны мах бөөний үнэ нь кг нь 5000-7000 төгрөг, бөөний үнээр 8500-9500 төгрөг байна.

Нийслэл дэх түүхий эдийн  “Эмээлт” захад:

  • Ямааны арьс ширхэг нь 14.000-16.000 төгрөг,
  • Ноолуур кг нь 80.000 төгрөг,
  • Ноос 1500-2000 төгрөг,
  • Нэхий өлөнтэйгөө 5000 төгрөг,
  • Үхрийн шир 5000 төгрөг,
  • Адууны шир сүүлтэйгээ 8000 төгрөг,
  • Дэл кг нь 7000 төгрөг,
  • Сүүл ширхэг нь 6000 төгрөг, кг нь 8000 төгрөг,
  • Цагаан шир 50.000 төгрөгийн үнэ ханштай байна.

Өвс тэжээлийн үнэ ханш:

  • Хивэг 25 кг нь 16.500 төгрөг,
  • 1 тонн нь 660.000 төгрөг,
  • Хорголжин тэжээл 40 кг нь 29.480 төгрөг, 1 тонн нь 737.000 төгрөг байна. 
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version