Урлаг спортFocus

Дасгал хөдөлгөөнөөр дархлааг сэргээнэ

Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсээс ажилтнуудынхаа дархлааг хамгаалж, сэргээх зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” сэдэвт аяныг эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, дөрөв дэх тунг спорт, соёл урлагаар орлуулж, дархлааг сэргээх зорилготой юм.

“Дархлаажуулалтын 4-р тун” аян эхний хэсэг үйлдвэрийн Спорт ордны үйл ажиллагааны хүрээнд  “4-р тун нь дасгал хөдөлгөөн юм” сэдвээр 7 хоног үргэлжилнэ.

Энэ өдрүүдэд ажилтнуудын ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмолжуулж жигдрүүлэх, дасгалыг шууд бичлэг хийж, олон нийтэд сурталчлах, идэвхтэй оролцогч шалгаруулан урамшуулах, гарын авлага, амны хаалт тараах, цахим хуудсаар дамжуулан дасгал хөдөлгөөний ач тусын тухай зөвлөмж хүргэх, спорт хөгжөөнт тоглоомын давалгаа зохион байгуулах зэрэг олон хэлбэрийн ажлууд болох юм.

Аяны дараагийн үйл ажиллагаа Соёл урлагийн цогцолборт “Дархлаажуулалтын 4-р тун нь дуу, бүжиг юм” сэдвийн хүрээнд үргэлжлэх аж.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version