СурвалжлагаОнцлохОрон нутаг

Хөвсгөл аймагт “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ыг хүлээлгэн өглөө

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас баталсан “Хамтын оролцоо-Хариуцлагатай засаглал” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хариуцлагатай нүүдэлчид” зөвлөх үйлчилгээг  Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төслийг малчид болон оролцогч талуудын санал, оролцоотой боловсруулах, Баянзүрх суманд МАА-н үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх ажлыг зохион байгууллаа. Зөвлөх багийн бүрэлдэхүүнд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Б.Мэнджаргал, Мэргэжилтэн Л.Ганцогт, Хөвсгөл АБАХ-ны Тэргүүн Г.Энхболд болон аймаг сумдын холбогдох албадын төлөөлөл нар хамтран ажиллав.

Зөвлөх баг энэ өдрүүдэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газартай хамтран “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төсөл боловсруулах, малчид, иргэд, оролцогч талуудад танилцуулж хэлэлцүүлэх, тэдний саналыг тусгах ажлыг хийлээ. Мөн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газар, тус сумын Агар, Тоом, Эмт, Хайс багийн малчидтай уулзалт хийж, “Малчдын хамтын байгууллага, бэлчээрийн сэргэх чадавхад үндэслэсэн зохистой ашиглалтын менежмент хэрэгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх” талаар сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн нутагшуулах ажлыг орон нутагт хариуцан Туслан гүйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран зохион байгуулсан юм.

Баянзүрх сумын малчидтай уулзах үеэр бэлчээрийн сэргэх чадавхыг дэмжих, хамтын зохион байгуулалтай ажиллахын давуу тал, бэлчээрийн төлөвлөлт хийх, гэрээ байгуулах, түүхий эд бэлтгэлийн цахим системийг нэвтрүүлж хамтарч ажиллах нь малчдын орлогыг нэмэгдүүлж амьдралын чанарыг дээшлүүлэх чухал ажил болох талаар мэдээлэл өгч, баг тус бүрд Бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулахад арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

МБАНХ-ны Зөвлөх баг, аймаг сумдын төрийн болон болон төрийн бус байгууллагуудын хамтран бэлтгэсэн “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ын төсөл болон Баянзүрх суманд “Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн цахим систем”-ийг 2021.10.29-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон Ажлын хэсгийн хуралдаанаар орж дэмжигдлээ

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version