Засгийн газарFocus

Батлан хамгаалахын сайдын дэргэд Иргэний зөвлөл ажиллана

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр А/103 тоот тушаал гаргаж, дэргэдээ Иргэний зөвлөл байгуулахаар шийдвэрлэсэн. Тус зөвлөл /2021.10.29/ анхдугаар хуралдаанаа хийж, даргаа сонгож, ажиллах журмаа хэлэлцжээ. Тус зөвлөл нь Батлан хамгаалах салбарт болж буй асуудал бүрт иргэний хяналт тавьж, санал хүсэлтээ уламжилж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой ажиллах юм.

Батлан хамгаалахын сайдын дэргэд ажиллах Иргэний зөвлөлийн даргаар Батлан хамгаалахын сайдын зөвлөх, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан, чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг сонгогдож, гишүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмадын хорооны дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын дарга асан, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам, Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Батлан хамгаалахын сайд асан, сансрын нисгэгч, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор, Орхон дээд сургуулийн багш Б.Галиндэв, Монгол Улсын Гавьяат багш, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хүндэт профессор, чөлөөнд байгаа хурандаа А.Гэлэгжамц, Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, чөлөөнд байгаа хурандаа Л.Жамбалжав, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Шинжлэх ухааны академийн гишүүн, академич, профессор С.Нарангэрэл, Шинжлэх ухааны доктор, Профессор, Монгол Улсын Гавьяат, Ардын багш, чөлөөнд байгаа хурандаа Г.Мягмаржав, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, зохиолч яруу найрагч Д.Төрбат, ТВ5 телевизийн ерөнхий редактор, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч асан чөлөөнд байгаа хурандаа Ш.Эрдэнэбаяр нар ажиллахаар болжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version