Чонын болон шилүүсний арьс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ
Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон АТШНТ-нд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
10 дугаар сарын 26-ны 09:00 цагаас 27-ны 06:00 цагийн хугацаанд Улаанбаатар хотоос 1627 тээврийн хэрэгслээр 2875 иргэн гарч, 1830 тээврийн хэрэгслээр 3336 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ.
Хяналт шалгалтын үеэр Өмнөговь-Улаанбаатар чиглэлийн 9806 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр 7 ширхэг чонын арьс, нэн ховор амьтан болох 2 ширхэг шилүүсний арьсыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд иргэн О.Ө дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүй 16.1тн түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулжээ. Түүнчлэн сайжруулсан шахмал түлш тээвэрлэн Нийслэлээс гаргах гэсэн зөрчил түгээмэл гарч байна.