Эрүүл мэндFocus

Идэвхитэй амьдралын хэв маяг хэвшүүлэх 4 шалтгаан

Амьдралаас аз жаргалыг мэдэрч, эрүүл чийрэг байхын тулд яг одоо босч дасгал хөдөлгөөн хийхэд тань урам зориг өгөх дараах дөрвөн шалтгааныг энд дурдъя.

СТРЕСС БАЯРТАЙ!

Бидний амьдралд олон янзын стресс үүсдэг – цаг хугацааны хомсдол, санхүүгийн бэрхшээл, ажлын байрны асуудлууд эсвэл зүгээр л хүүхдээ сургуульд нь хүргэх гээд шалтгааныг тоочоод дуусахгүй. Стресс нь хэт их идэх шалтгаан болдог бөгөөд жин нэмэхэд хүргэдэг.

Ингэснээр стресс улам нэмэгдэж, энэхүү үйл явц цаашид давтагдсаар байх болно. Стрессийг даван туулахын тулд идэх нь зөв сонголт биш. Түүний оронд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг.

АЖИЛ БОЛОН ХУВИЙН АМЬДРАЛД БҮТЭЭМЖ НЭМЭГДЭХИЙГ МЭДРЭХ БОЛНО

Сургуульд хичээл хооронд таван минутын завсарлага өгдөг. Энэ нь багш нарт хэдэн хором амар амгалан байх боломж олгож байгаа хэлбэр гэж бодож байгаа бол жинхэнэ шалтгаан нь илүү сонирхолтой юм. Судалгаанаас үзэхэд ямар нэг идэвхтэй хөдөлгөөн, үйлдлийн дараа бидний тархины үйл ажиллагаа идэвхжиж, мэдээллийг хүлээж авах, хадгалах чадвар нэмэгддэг байна.

Хэрэв та ядарч, анхаарал төвлөрөл буурч байгаагаа мэдэрвэл хэсэг завсарлага аваад, ямар нэг идэвхтэй хөдөлгөөн, үйлдэл хийгээрэй. Энэ нь анхаарлаа төвлөрүүлж, илүү бүтээмжтэй болоход туслах болно. Илүү бүтээмжтэй болсноо мэдрэх нь стрессээс ангижрах бас нэг гайхалтай арга байдаг.

ЭЕРЭГ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ НЬ ЭЕРЭГ ХҮМҮҮСИЙГ УУЛЗУУЛДАГ

Илүү идэвхтэй байх замаар өөрийнхөө сайн хувилбар руу шилжих нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Таны эрч хүчтэй байдал, эерэг хандлага эргэн тойрныхоо хүмүүст ч эерэг өөрчлөлт хийх сэдэл өгөх болно. Ингэж хүмүүс бие биедээ эерэгээр нөлөөлдөг учраас эрүүл хооллолтын клуб, дасгалын ангиуд үр дүн өндөртэй байдаг байна.

АЗ ЖАРГАЛЫГ ИЛҮҮ МЭДЭРНЭ

Аз жаргалыг хүсдэггүй хэн байх билээ? Идэвхтэй дасгал хөдөлгөөний явцад шоколад гэх мэт амттан идэхэд ялгардаг шиг эндорфиныг таны бие ялгаруулж байдаг. Аз жаргалын гармоныг амттангаас биш дасгал хөдөлгөөнөөс авбал илүү удаан хугацаанд үйлчилдэг.

Чихэрлэг амттан идэх үед энэхүү аз жаргалын мэдрэмж нь богино хугацаанд өндрөө авч, хурдан унадаг. Хэрвээ цусан дахь сахарын хэмжээг энэ маягаар нэмэгдүүлж, буулгасаар байвал сэтгэл санаа тогтворгүй, тавгүй болох болно. Харин үүний оронд дасгал хөдөлгөөн хийж биеэ эрүүлжүүлэхийн хамт сэтгэл зүйгээ тогтвортой байлгаснаар аз жаргалыг илүү урт хугацаанд мэдрэх боломжтой.

Стресс багатай, сэргэлэн цовоо, бүтээмжтэй байх нь таныг аз жаргалтай болгодог ба аз жаргалтай хүмүүс өөртэйгөө адил эерэг энергитэй хүмүүсийг татдаг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version