Уул уурхай

Хаягдлын аж ахуйд шинэ насос суурилуулав

Энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд шинэ насос суурилуулжээ. Хаягдлын аж ахуйд жилд 18000 м3 булингыг 95 метр хүртэл шахах чадалтай, Хятадын 900 HD маркийн насос суурилуулан угсарч тохируулан хамгийн өндөр ачааллаар туршиж залгасан байна.

Хуучин насос нь цагт 15000 м3 булинга шахдаг байсан бол хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотой ийнхүү шинэ насос суурилуулжээ. Үүнээс гадна хоёр дахь насосоо суурилуулах аж. Цаашид бүх насосын хүчин чадлыг нэмэгдүүлж солих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Үүнтэй уялдуулан насосны булинга шахах хоолойд нэг километр газар 1400 мм-ын голчтой шугам ашиглалтад оруулсан. Мөн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хоёр дахь шугамаа 1400 мм-ын голчтой шугамаар сольж ашиглалтад оруулна. Насосны хүчин чадал болон булинги тээвэрлэх хоолойн голчийг нэмэгдүүлснээр Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал өссөн ч үйлдвэрлэлийн технологийн тасралтгүй үйл ажиллагаа бүрэн хангагдана.

Хаягдлын аж ахуй нь үйлдвэрлэлийг эргэлтийн усаар хангахын зэрэгцээ баяжуулалтаас гарсан булинги тээвэрлэх, шахах, хадгалах технологийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version