Уул уурхайFocus

Цогтцэций-Чойрын замаар нүүрс тээвэрлэгчид зорчихыг хориглох хугацааг хойшуулсан тушаал гаргалаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр тушаал гаргалаа. Тушаалд “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрсөн.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны аравдугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дугаарт Цогтцэций-Чойрын замаар нүүрс тээвэрлэхийг аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглохоор тусгасан юм.

Сайдын энэ тушаалыг эсэргүүцэн тээврийн жолооч нар мэдээлэл хийж, Л.Халтар сайд болон Ерөнхий сайдад хүртэл шаардлага хүргүүлж байв. ЗТХ-ийн сайд 2021 оны аравдугаар сарын 20-ноос хэрэгжих байсан уг тушаалдаа өөрчлөлт оруулж, Цогтцэций-Чойрын замаар нүүрс тээвэрлэгчид зорчихыг хориглох хугацааг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хойшуулсан тушаал өнөөдөр гаргалаа.

Тушаалд өөрчлөлт орсонтой холбогдуулан авто замын бэлэн байдлыг ханган ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасан байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version