Эдийн засагFocus

Гурван хувьцаат компанийн ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн бирж /2021.10.19/ энгийн арилжаагаар 42 ХК-ийн 988, 419 ширхэг хувьцааг 286.7 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монголын хөгжил үндэсний нэгдэл” (HAM+8.75%), “Гермес центр” (HRM+4.84%) болон “Махимпекс” ХК (MMX+4.71%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” (UID-13.61%), “Эрдэнэт авто зам” (EAZ-13.73%) болон “Ариг гал” ХК (EER-11.22%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 77,151 ширхэг нэгж эрхийг 37.8 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар 50 ширхэг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ЭТТ бондыг 5000 ам доллароор, 1 ширхэг ЭТТ бондыг 96 мянган төгрөгөөр тус тус арилжив. Мөн “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн 93793 ширхэг хувьцааг багцаар арилжсан байна. 

ТOП-20 индекс 1.49 хувиар буурч 39,444.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,828,822,272,403 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version