Орон нутагFocus

Инженер техникийн ажилтнууд сарын ажлаа дүгнэв

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н инженер техникийн ажилтнууд 9-р сард хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ. Ээлжит зөвлөгөөнийг үйлдвэрийн ХАБЭАХ-ийн дарга удирдан явуулав. Зөвлөгөөний эхэнд “ХАБЭА-н өмнөх сарын зөвлөгөөнөөс өгсөн даалгаврын биелэлт”, “ХАБ-ын урьдчилан сэргийлэх ажил болон аюултай тохиолдол”,  “9-р сард хийгдсэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлийн хэмжилтийн үр дүн,  хүнсний эрүүл ахуйн хяналт”, “Цацрагийн хамгаалалт аюулгүй байдал” сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийв. Зөвлөгөөнд оролцогчид багаар ажиллах талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцсон юм. Энэ удаагийн зөвлөгөөнөөс:

  •  Үйлдвэрийн газарт хэрэгжиж буй том төслүүд дээр хуваарийн дагуу зорилтот хяналт шалгалт тогтмол хийх,
  •  ХЭМАБ-н менежментийн тогтолцоо ISO 45001 стандартын хүрээнд эрүүл ахуйн чиглэлээр шинээр баталсан журмуудын хэрэгжилтэд хяналт тавих,
  •  ХЭМАБ-н менежментийн тогтолцоо ISO 45001 стандартын дагуу шинээр баталсан журмуудын хүрээнд ХЭМАБ-н ерөнхий мэдлэгийн шалгалт авч, тайланг ХАБЭА-н хэлтэст хүргүүлэх,
  • ХЭМАБ-н дотоод аудитын хөтөлбөрийн дагуу Баяжуулах үйлдвэр дээр дотоод аудитыг зохион байгуулах,
  • Шалган нэвтрүүлэх 2-р постын засварын ажлыг 10-р сард багтаан дуусгах зэрэг шийдвэр гаргав.

Т.БАТЧУЛУУН

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version