Эдийн засагОнцлох
Нэг грамм алт худалдан авах ханш 162,906.07 төгрөг байв
Монголбанк 2021 оны 9 дүгээр сард 2.0 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 15.0 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.2 тн-оор буурсан үзүүлэлт юм.
2021 оны 9 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 97.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 156.0 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 9 дүгээр сард 162,906.07 төгрөг байв.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)