Эрүүл мэндFocus
Тусгаарлан ажиглах 370 байранд 25,788 иргэн байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 370 байранд 25,788 иргэн байна. Үүнээс нийслэлд 7 тусгаарлах байранд 90, эмнэлгийн 46 байршилд 6,605 иргэн, орон нутагт 366 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 19,183 иргэн байна.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3260 иргэн нэмэгдэж, 2798 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 36 иргэн шилжин эмчлүүлж байна.
Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3330 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.