НийгэмFocus

Гаалийн цахим хуудас ашиглалтад орлоо

Гаалийн байгууллагын gaali.mn цахим системээр дамжуулан та гаалийн байгууллагаас үзүүлж буй гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.

Тухайлбал:
– Иргэн, ААН өөрсдөө гаалийн мэдүүлгээ нөхөн бичиж, бичиг баримтын цахимаар илгээх;
– Экспорт/импортын мэдүүлгийн явцыг харах, ачаагаа хаана байгааг харах;
– Гаалийн татвар, хураамжийг шууд цахимаар төлөх;
– Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх тодорхойлолт, гаалийн зөрчлийн лавлагаа, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагааг гаалийн байгууллагаас тусгай эрх авахгүйгээр цахимаар шууд авах;
– Гаалийн төв лабораторид магадлан шинжилгээ хийлгэх хүсэлт, гаалийн итгэмжлэл авах хүсэлт цахимаар илгээх;
– Гаалийн байгууллагаас олгож буй энгийн болон тусгай зөвшөөрлийн мэдээллийг авч, үйлчилгээг цахимаар авах;

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version