Байгаль орчинFocus

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХУД-ийн нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарьсан билээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нийслэл хотод сонгон авсан 4 байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарьж байгаа юм.

МОД ТАРЬЖ БУЙ БАЙРШЛУУД:
  1. ХУД, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай
  2. СХД, 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг
  3. БГД, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд, Баянгол агропарк
  4. Налайх, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version