НийслэлFocusШинэ мэдээ

“Хилчин” хотхон орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ

Гэр хорооллын айл, өрхүүд нэгдэн амьдрах орчноо сайжруулах зорилгоор газраа чөлөөлж дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах, дэд бүтэц бүхий амины орон сууцны хотхон байгуулах зохион байгуулалтад орох хүсэлт ирүүлбэл Нийслэлийн ИТХ-аас дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохирох төслийг хэрэгжүүлж буй билээ.


Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 318 өрх нэгдэн дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг Нийслэлийн ИТХ-аас дэмжиж, өдгөө барилгын ажил эхлээд буй.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхон орчмын 144 өрх нэгдэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн, төсөл хэрэгжүүлэх байршлаар баталлаа. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тухайн хэсэгт эхний ээлжид гудамж талбайн зохион байгуулалтыг сайжруулж, улмаар инженерийн дэд бүтцийг бие даасан байдлаар шийдэхээр төлөвлөсөн талаар танилцуулсан юм.

Дээрх байршилд 12.7 га, 180 нэгж талбар хамрагдаж буй. Тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлснээр яндангийн тоо цөөрч, 168 өрхийн 610 хүн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа ач холбогдолтой. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version