Тамирчдын амжилтОнцлох

М.Цэлмэг өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга болов

Монгол Улсаас 10 насны охидын ангилалд Дархан-Уул аймгийн Мягмарын Цэлмэг 9 өргөөс 8 оноотой тэргүүн байр эзэлж, өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга болов.

Мөн тус насны ангилалд Сүхбаатар аймгийн Энхмөнхийн Гэгээнээ 2 дугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ. Энэ жилийн өсвөрийн шатарчдын Зүүн Азийн АШТ нь цар тахлын улмаас өндөр түвшний хяналт шалгалтын дор цахимаар зохион байгуулсан билээ.

Тэмцээнийг Тайландын вант улсын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо амжилттай хамтран зохион байгууллаа. Манай улсаас нийт 76 өсвөрийн шатарчид оролцож байгаагаас эхний ээлжинд охидын бүх насны ангилал амжилт болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээн нь рапид төрлөөр 3 өдрийн турш нийт 9 өрөг тоглож, Зүүн Азийн 14 орны өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж, эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөлөө.

Түүнчлэн 16 насны охидын ангилалд Дорнод аймгийн Хэрлэнзоригийн Урангоо 3 дугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг манай өсвөрийн шатарчин охид маань үзүүлсэнд МШХ-ноос халуун баяр хүргэж, цаашдын их зорилго, тэмүүлэлд нь өндөр амжилтыг хүсэхийн ялдамд та бүхний гэр бүл, дэмжигчдийн амжилтын төлөө хамтдаа зүтгэж буй мятрашгүй сэтгэлд талархал илэрхийлж байна.

Тэмцээн нийт 6 насны ангиллаар явагдсан бөгөөд 8 хүртэлх насны охидын ангилалд “Элит Брэйн” олон улсын академийн Амармэндийн Энэрлэн 6 оноогоор 9 дүгээр байр, 10 насны охидын ангилалд “Говьсүмбэр” аймгийн Мөнхпүрэвийн Маргад 6 оноогоор 9 дүгээр байр, 14 насны охидын ангилалд “Гэгээн Арвай” клубын Батсайханы Энхсаран 6 оноогоор 7 дугаар байр, 18 насны охидын ангилалд “Гобичесс” клубын Энхсайханы Удвал 5 оноогоор 6 дугаар байр тус тус эзэлж эхний багаараа 10 дугаар байрт шалгарсан байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version