Урлаг спортНийслэл

“ХАН -УУЛ” чуулга нээлтээ хийлээ

“Эко дүүрэг” зорилтынхоо хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилгаар Хан-Уул дүүргийн Соёлын ордны дэргэд “Хан-Уул дуу бүжгийн чуулга” –ын нээлт 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Ажилчны клуб нэрээр нээгдэж, Ажилчны соёлын ордон болон өргөжиж, өдгөө Хан-Уул дүүргийн Соёлын ордон нэртэйгээр амжилттай ажиллаж буй буурал түүхт ордонуудыг нэг билээ. Соёлын ордон нь урлагийн олон төрлөөр үйл ажиллагаагаа өргөн цар хүрээтэй явуулж буй байгууллага юм. Үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр “Хан-Уул дуу бүжгийн чуулга” –тай болсон нь дүүргийн хэмжээнд анхны тохиолдол гэдгээрээ бас онцлог байгаа юм.

“Хан-Уул дуу бүжгийн чуулга” нь дуучид, бүжигчид, хөгжимчид, жүжигчидийн бүрэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд дүүргийнхээ хүүхэд залуусд урлагаар дамжуулан боловсрол олгох цаашлаад гадны жуулчдыг татах чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулаад байна. Мөн урлагийн талаасаа загварын сургалт, гадаад хэлний сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа Хан-Уул дүүргийн Соёлын ордны дэргэдэх Хан-Уул дуу бүжгийн чуулга улсдаа цаашлаад дэлхийд урлагаараа өрсөлдөхүйц уран бүтээлчдийг төрүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

“Хан-Уул” чуулгын нээлтэнд Хан-Уул дүүргийг ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан , Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар оролцлоо. Мөн чуулгын нээлтэнд урлаг соёлын алдартангууд ая дуугаа өргөж, шилдэг бүжгийн хамтлаг, шилдэг уран нугараачид үзүүлбэр үзүүлсэн сайхан арга хэмжээ боллоо.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version