Хууль эрх зүйFocus
“Бэлх”-ийн цагдаагийн хэсэг шинэ байртай боллоо
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн “Бэлх”-ийн цагдаагийн хэсгийн байр нь 1996 онд ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа хэтэрсэн 1 давхар 2 өрөө барилгад өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж ирсэн.
Дүүргийн төсвөөс хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 3 өрөө, 1 автомашины граж бүхий 98 метр квадрат барилгыг ашиглалтад хүлээн авч байна.
Энэхүү барилга ашиглалтад орсноор дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хорооны 12450 өрхийн 40442 иргэнд цагдаагийн ажил, үйлчилгээг хүргэж ажиллах юм.