Уул уурхайFocus

877 мянган тонн хүдэр боловсруулаад байна

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 9 сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Ил уурхайд 775 мянган метр куб  уулын цул гаргаж, 396 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Мөн 964 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 109.3 хувиар биелүүлэв.

Баяжуулагчид 877 мянган тонн хүдэр боловсруулснаар төлөвлөгөөний үзүүлэлт 100 хувиар биелсэн байна.  Зэсийн металл авалт 100 хувиар, молибдены металл авалт 120.6 хувиар тус тус биелсэн бол баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө 101.9-105.9 хувиар биеллээ.

Сарын эхний 10 хоногт 15489 тонн зэсийн баяжмал ачуулж, зэс, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 101.9-105.9 хувиар биелүүллээ гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version