ЭМЯОнцлох

Дархлаажуулалтын 48 цэгт 7,694 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 48 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 69 багийн 350 эмч, ажилтан ажиллан 7,694 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дээрх вакцины 

  • I тунд 66,
  • II тунд 247,
  • нэмэлт сэргээх тунд 1,708 буюу нийт 2,021 иргэн хамрагджээ.

Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна. Мөн зорилтот бүлгийн буюу 2,825 жирэмсэн эх, 12-15 насны 63,711 (71.7 хувь), 16-17 насны 25,359  хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа аж. 

Ташрамд дурдахад, өнөөдрөөс эхлэн нийслэлийн 18-аас дээш насны иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт сэргээх буюу III тунд хамрагдах боломжтой болж байна. 

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:


Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version