ЭМЯОнцлох

УГТЭ-ийн мэс заслын тасагт 22,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ

Азийн Хөгжлийн банк Эрүүл мэндийн яамны  хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт 22,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс одоогоор 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, үйл ажиллагааг эхлүүлээд байна. Монгол улсын Засгийн газар  АХБ хооронд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх,  өндөр эрсдэлтэй өвчтөний оношлогоо эмчилгээг сайжруулах зорилготой КОВИД-19-ийн яаралтай тусламжийн шинэ зээлийн гэрээг  2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан. 

Гэрээний дагуу аймаг, нийслэлийн лавлагаа шатны эмнэлгүүдэд Ковид-19, SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдварын хүндрэл, уушигны хатгалгааны үед хэрэглэгдэх амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл болон УНТЭ болон УГТЭ-т эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай нийт 75 нэр төрлийн 72534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хангаж, суурилуулан, үйл ажиллагаанд орууллаа. Мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин биобэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах нэгдсэн агуулахыг  барих ажил  хийгдэж байна. 

Лавлагаа шатлалын эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг сайжруулах зорилгоор улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд иж бүрэн тоноглолтой эрчимт эмчилгээний 210 ор нийлүүлсэнээс 35 ор нь одоо УГТЭ-ийн Ковид-19-ийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжид ашиглагдаж байна. Дэлхий нийтээр тэмцэж буй Ковид-19 цар тахлын эрүүл мэндэд үзүүлж буй эрсдлийн нэг тархи судасны эмгэг буюу тархины харвалт тулгамдсан асуудал болж байна. Манай улс тархины эдийн цус харвалтаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг төдийгүй 100,000 хүн амд 292 хүн тархины харвалтаар өвддөг гэсэн статистик тоо мэдээ бий.



Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг нь 1971 онд байгуулагдсан улсын хэмжээний үйлчилгээтэй мэргэжлийн ууган тасгийн нэг юм. Энэ тасагт жилд дунджаар тархи, мэдрэл, нуруу нугасны 1500 орчим мэс заслын тусламжийг 0 дээш насны хүн амд үзүүлдэг. ЭМЯ, АХБ-ны хамтран хэрэгжүүлсэн энэхүү үйл ажиллагааны үр дүнд Монгол улсын Мэдрэлийн мэс заслын салбарт сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй 20 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн, цогц бүрэлдэхүүн бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн түүхэн шинэчлэл хийгдээд байна. Энэхүү тоног төхөөрөмж технологийн шинэчлэлийн ачаар Монгол улсын Мэдрэлийн мэс заслын салбарын хөгжил олон улсын түвшинд хүрч манай улсын иргэд өөрийн эх орондоо дэлхийн түвшний тусламж үйлчилгээг авах боломж, бололцоо бүрдэн улам өргөжиж байгаа юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version