НийгэмFocus

Нийтийн эзэмшлийн 59.337 м2 талбайд халдваргүйтгэл хийжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сүүлийн өдрүүдэд хийсэн ажлаа тайлагналаа.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 284 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 59.337 мталбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 268 объектын 95.952 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар ариутгагч нь хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн өмсөөгүй, халдваргүйжүүлэлт хийх бодисын хангамж хүрэлцээгүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:

Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 9 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдал хангагдаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй, түр тусгаарлах өрөөг бэлдээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын 20 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаагүй, яаралтай тусламжийн эм, бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заасан хэмд хадгалаагүй, вакцины хадгалалтын хэмийг хяналтын дэвтэрт тогтмол бүртгээгүй, Халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөц дутуу, цэгийн зохион байгуулалт, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй дутагдал илэрчээ. Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар 21 заалт бүхий 2 зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйгээр хангасан байна.

Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй байна.

Аюултай хог хаягдал:

Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 187 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 33 тусгаарлан ажиглах байр, 16 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 7 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 243 цэгээс 12676.6 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 12676.6 кг хогийг устгаснаас 11336.7 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 1339.9 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна.

Хилийн хяналт шалгалт:

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 61 аж ахуйн нэгжийн 1299.8 тн /657.7 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 111.4 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 597600 ширхэг хүнсний өндөг, 270 тн ахуйн бараа, 23.7 тн эм эмнэлгийн хэрэгсэл зэрэг/ бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан хилээс чөлөөлсөн байна.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 18 тир автомашинаар 300.43 тн бараа бүтээгдэхүүн /125.38 тн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, 20.42 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 58.46 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 96.15 тн сэлбэг хэрэгсэл, түүвэр ачаа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдэд улсын байцаагчид ажиллаж байгаа бөгөөд Эмээлт товчоогоор бичиг баримтын зөрчилтэй, нойтон мод тээвэрлэж явсныг илрүүлэн харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Лабораторийн шинжилгээ:

2021.09.06-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 591 дээж хүлээн авч, 134 дээжийн шинжилгээний хариу гарсан. Удирдамж, Улсын байцаагчийн шинжилгээнд өгсөн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 1, Орчны усны шинжилгээний 1, Албан хүсэлтээр ирүүлсэн Орчны шинжилгээний 1, нийт 3 дээж шаардлага хангаагүй байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version