ЭМЯFocus

Нийт тохиолдлын 1383 нь Улаанбаатар хотод, 2580 нь орон нутагт бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд  3963 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь манай улсад “Ковид-19” халдвар бүртгэгдсэнээс хойших нэг өдөрт илэрч буй хамгийн их тохиолдол болж байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 240 042 болжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 1383 нь Улаанбаатар хотод, 2580 нь орон нутагт бүртгэгджээ. 

Мөн хугацаанд  3560 хүн эдгэрсэн бол коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр  найман хүн нас барснаар нийт 976 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд  20 439 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 710, хүүхэд 2687 байна.

Харин нийт эмчлүүлэгчдийн 13771 нь хөнгөн, 5039 нь хүндэвтэр,  1363 нь хүнд,  266 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 29693 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version