ЭМДЕГ-аас “Нэг сэдэв, Нэг тайлбар”-ын хүрээнд рашаан сувилалд сувилуулах “Илгээх бичиг”-ийг хаанаас авах талаар мэдээлэл хүргэж байна.
Илгээх бичгийг Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудаас авч болно.
- Өрхийн эрүүл мэндийн төв
- Сумын эмнэлэг
- Клиникийн эмнэлэг
- Амаржих газар
- Нэгдсэн эмнэлэг
- Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
- Төв эмнэлэг
- Тусгай мэргэжлийн төв