Эдийн засагFocus

1.9 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны 8 дугаар сард 1.9  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.9 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.8 тн-оор буурсан үзүүлэлт юм.  

2021 оны 8 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 109.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 162.1 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 8 дугаар сард 163,323.50 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version